Агаарын бохирдол

Монгол улсын боловсролын их сургууль

Байгалийн ухааны сургууль

Газарзүй Аялал жуулчлалын тэнхим

Эрдэм шинжилгээний ажил

Сэдэв:Улаанбаатар хотын Агаарын бохирдол

Шалгасан: .Амгалан/........................../

Гүйцэтгэсэн:Э.Оюунтүлхүүр /................./ ГЗАЖ-2

2011он4сарын28нд

Гарчиг

Оршил 3

Ажлын ерөнхий тодорхойлолт 4

Зорилго 4

Зорилт 4

Нэгдүгээр бүлэг.Дэлхийн агаарын бохирдол

1.1. Агаарын бохирдол гэж юу вэ? 5

1.2. Дэлхийн нийтийн агаарын бохирдол 5

1.2. Монгол орны Агаарын бохирдол 7

Хоёрдугаар бүлэг.Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал шийдвэрлэх арга зам

2.1. Улаанбаатар хотын Агаарын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл 8

2.2. Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах арга зам 9

2.3. Улаанбаатар хотын Агаарын бохирдлын тархалт 10

2.4. Агаарын бохирдлын хор уршиг хүнд нөлөөлөх нь 11

2.5. Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг графикаар харуулах нь 12

Гуравдугаар бүлэг.Судалгаа

3.1. Судалгаа 1 Агаарын бохирдлыг бууруулах гадаад дотоод боломж 13

3.2. Судалгаа 2 Улаанбаатар хотын Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх 14

3.3. Агаарын бохирдлыг бууруулах тооцоо 17

Дүгнэлт 18

Ном зүй 19

Хавсралт зураг 20

Оршил

Хүн байгалийн буюу байгаль нийгмийн харилцаа улам бүр нягтрахын хэрээр урьд хожид төдийлөн анзаарагдаж байгаагүй олон тулгамдсан асуудал бий болоод байна үүний нэг нь Агаарын бохирдол юм

Улаан баатар хотын агаарын бохирдол байнга нэмэгдэж байгаа нь нийт хүн амд түгшүүр төрүүлж байгаа. Улаанбаатар хотын Агаарын бохирдол нь эдийн засаг нийгмийн угшилтай экологийн хямралт үзэгдэл болоод байгаа Иймд Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нийгмийн олон талын төлөөлийн оролцоо чухал байна. Ялангуяа иргэд иргэний нийгмийн оролцоо идэвхи санаачлага энд голлох үүрэгтэй.Өнөө үед иргэд Агаарын бохирдолд нэрвэгдэж байгаа боловч тэд бохирдлыг үүсгэж бий болгоход бас чамгүй хувь нэмэртэй байдаг.Иймд энэ асуудлыг илүү ойлгож судалсныхаа хувьд нийгэмд энэ гамшгийн талаар дохио өгөх цаашлаад энэ гамшигт үзэгдэл юунаас болж үүсэж байна цаашлаад бүх нийтийг Агаарын бохирдлыг бууруулахад идэвхитэй оролцуулах олон нийтэд Агаарын бохирдлын мэдээллийг бодитой хүргэх Агаарын бохирдлын хор уршигийг сайтар ойлгуулах иргэдийн хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлуулах Агаарын бохирдлыг бууруулах үйлсэд иргэдийг татан оролцуулах явдал юм.Сүүлийн жилүүдэд улаан баатар хотод 1сая орчим хүн ам амьдарч үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл эрчимтэй явагдаж нийт хүн амын 50 орчим% нь төвлөрч улмаар гэр хорооллын гэгдэх нэр томъёо бий болж энэ нь уулын энгэр гуу жалга голын хөндийг дагаж байрласан нь хотын Агаарын бохирдлыг үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна.Улаан баатар хотын Агаарын бохирдол ихсэх үе өвлийн 10-11 сараас эхэлж оргил бохирдол 12,1,2-р сард ихэсч 3,4-р сард буурч хавар намар зуны улирал бохирдол буурдаг.Тиймээс хүн бүрийн хүчин чармайлт энд чухал үүрэгтэй.

3

Ажлын ерөнхий тодорхойлолт

Миний сонгож авсан сэдэв бол Дэлхий дахинд тулгамдаад байгаа Агаарын Бохирдол юм.Энэ асуудал ч бас манай Монгол орон тэр дундаа улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа.Би яагаад заавал энэ сэдвийг сонгох болсон бэ? Гэвэл Улаанбаатар хотоо Ирээдүйд Энэ асуудлын талаар санаа зовоохгүй Иргэд нь эрүүл орчинд амьдарч байхыг хүссэн учраас сонгосон.Улаанбаатар хотын агаарын бохирдолд Засагийн газраас нэн шийдвэрлэх асуудалд оруулсан энэ ажлаар олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа/Хүн бүр нэг мод аян,Утаагүй зуух,Цэцэрлэгт хүрээлэн байгуулах/ гэх мэт олон асуудлыг шийдвэрлэж байгаа Харин миний зүгээс хамгийн түрүүнд хийх ажил бол Бүх нийтийг ухамсарлуулах хүн бүрийн үйл ажиллагаа агаарын бохирдолд нөлөөлж байгаа тиймээс хамтдаа тэмцэж чадвал энэ гамшгаас гарч чадна тиймээс нэн түрүүнд хийх ажил бол Иргэдэд албан байгуулагад Ухамсар суулгах бас Агаарын бохирдлыг бууруулах шинэ санаа олж хэрэгжүүлэхийн үндсэн дээр судалж байна.

зорилго

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замыг олж мэдэх түүний үндсэн дээр Иргэд олон нийтийн туслалцаатайгаар агаарын бохирлдыг арилгаж чадна.

Зорилт

Агаарын бохирдол гэж юу вэ?

Агаарын бохирдлын шалтгаан

Агаарын бохирдлын эх үүсвэр

Агаарын бохирдлыг бууруулах арга зам

Агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх

Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдлыг мэдэж авна.

4

Нэгдүгээр бүлэг.Дэлхийн агаарын бохирдол

1.1. Агаарын бохирдол гэж юу вэ?

Агаарын бохирдол гэж хими, биологийн гаралтай зүйлс болон элдэв тоосжилтийн нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг . Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад азоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрэлсээр Агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны төдий биш дэлхий хэмжээний асуудал юм Агаарыг бохирдуулагч элдэв төрлийн хий хатуу хольцууд хүний үйл ажиллагаа /үйлдвэр түлшний шаталт гэх мэтээс үүсхээс гадна байгалийн замаар үүснэ үүнд Галт уулын дэлбэрэлтээс асар их хэмжээний үнс шороо тоос агаар дахь хий байнгын эргэлтэнд оршиж үүнд нь ургамал амьтан ус хөрс хүний үйл ажиллагаа бүгд оролцоно. Эдгээр замаар агаарт шууд ялгаран орох бохирдуулагчийг анхдагч.анхдагч бохирдуулагчид хоорондоо болон бусад хийтэй урвалд орсноор шинэ бодис үүсгэнэ үүнийг хоёрдогч бохирдуулагч гэж ялгадаг агаар дахь хорт хий ихсэх нь хүний эрүүл мэндэд дам төдийгүй шууд нөлөөлдөг явдал цөөнгүй жишээ нь:1952оны өвөл лондонд 1956 оны 1сарын16нд ньюиоркт агаарын бохирдол хэт ихэссэнээс болж олон хүний амь үрэгдсэн.

1.2. Дэлхийн нийтийн агаарын бохирдол

Агаарын бохирдол үндсэндээ хүн ам ихтэй хотуудад ялангуяа байгаль орчны хууль журам нь боловсронгуй биш хөгжиж байгаа орнуудад нүүрлэдэг. Гэхдээ хөгжингүй орнуудын хүн ам шигүү суурьшсан газруудад ч ялгаагүй бохирдлын түвшин аюултай хэмжээнд байна.

Агаарын бохирдол ихтэй хотууд

Тоосонцорын
хэмжээ,
μg/m³ (2004 он)

Хотын нэр

169

Кайр, Eгипет

150

Дели, Энэтхэг

128

Калькут, Энэтхэг

125

Tянжин, Хятад

123

Чунчинг, Хятад

109

Канпур, Энэтхэг

109

Лагхноу, Энэтхэг

104

Жакарт, Индонези

101

Шеньяан, Хятад

5

Дэлхий нийтэд агаарын бохирдолын нөлөөг 3 гол төрөлд хуваан авч үздэг

1-Хүчиллэг бороо

2-Дэлхий нийтийг хамарсан цаг уурын дулааралт

3-Азоныг хомсдуулагч

Бохирдол үүсгэгч

Бохирдлын үүсгэгчийг хүний үйл ажиллагаанаас гаралтай, байгалийн гаралтай гэж хоёр хуваана. Хүний үйл ажиллагаанаас гаралтай үүсгэгчийн дийлэнх нь ямар нэг төрлийн түлшийг шатааснаас үүдэлтэй байдаг:

  • Цахилгаан станцын яндангаар олгойдох утаа, хотын хог хаягдал устгах газар зэрэг суурин үүсгэгчид.
  • Тээврийн хэрэгсэлүүд хөдөлгөөнт үүсгэгч болно..
  • Усан замын төрөл бүрийн хөлөг онгоцууд
  • Нүүрсхүчлийн хий бол шаталтаас үүсдэг хүлэмжийн хий юм.
  • Нүүрс устөрөгч мэтийн ууршимтгай органик бодис.
  • Утаа, тоос мэт зүйлс агаарт хуралдаж утаан манан болох.
  • Хар тугалга, кадми, зэс зэрэг хортой металл.
  • Хлорт фторт нүүрстөрөгч (CFC) буюу фреон нь озоны давхрагаыг гэмтээгч бодис бөгөөд хэрэглэхийг хориглосон.
  • Аммиак хөдөө аж ахуйгаас гарна.
  • Хог, бохирын систем, үйлдвэрлэлийн болон бусад гаралтай үнэр.
  • Цөмийн дэлбэрэлт, цэрэг дайны зориулалттай тэсрэх бодис, радон зэргээс үүсдэг радио идэвхт бохирдол.
  • Зуух, пийшин, хог хаягдал шатаагч
  • Нефть боловсруулах болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн гаралтай химийн бодис, тоос, зориуд тавьсан гал
  • Будаг, лак, үсний лак, шүршдэг будгийн уур
  • Цэрэг дайны зориулалттай зүйлс (цөмийн зэвсэг, хорт хий, биологийн зэвсэг)

Байгалийн гаралтай үүсгэгчид:

  • Голдуу ургамал багатай юм уу огт байхгүй газраас босдог тоос
  • Амьдын хоол боловсруулах явцад үүсэх метан
  • Газрын гүнд явагдах цацраг идэвхт задралын бүтээгдэхүүн болох Радон хий
  • Хээрийн түймрийн утаа, түүнээс гарах угаарын хий
  • Галт уулын идэвхжлийн үр дагавар болох хүхэр, хлор, үнс нурам.

6

Агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн улс орнууд дараах чиглэлээр тодорхой арга хэмжээг авдаг

-Эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх

-Эдийн засгийн хөшүүрэг хэрэгсэл хэрэглэх

-Технологийн шинэчлэл хийх

-Боловсрол танин мэдэхүй үйл ажиллагаа явуулах

-Мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх 5 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.Дээрхи чиглэлүүдийг нягт уялдаа холбоотойгоор хамт хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үздэг.

Дэлхийн банкнаас тогтоосон жишгээр Монгол орны агаарын бохирдол нь Дэлхийн жишгээс 10 дахин их Уб хотын агаарын бохирдолоорДэлхийн хотуудаас 3т ордог 1т Баку-Азербайжан

2т-Дакка-Бангладеш

Хамгийн цэвэрхэн хот Канад-Калгар хот

1.3 Монгол орны агаарын бохирдол

Монгол орны агаарын бохирдол Том том хотуудаар тархсан байдаг энэ нь доорхи шалтгаанаас болдог

Хүн амын хэт механик өсөлт,Орчныг бохирдуулагч эх үүсвэрийн тооны олширол ,Газар зүйн зохисгүй байршил,Цаг уурын өвөрмөц онцлог,Хот төлөвлөлт байгуулалтын буруу бодлого,Дулаан эрчим хүчний техник технологийн хөгжлийн хоцрогдол ,Нийгэм эдийн засгийн хангалтгүй бодлого зохицуулалт

7

Хоёрдугаар бүлэг.Улаан баатар хотын Агаарын бохирдлын асуудал шийдвэрлэх арга зам

2.1. Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл

Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа

-дулааны 3 цахилгаан станц

-450 гаруй жижиг уурын зуух

-133500 гаруй гэрийн зуух

-79500 гаруй Авто машинаас ялгарах хорт утаа

-Элэгдэл эвдрэлд орсон газраас босох тоос ба бусад эх үүсвэр шатхуун түгээгүүр,дугуй засвар,нефтын агуулах,хогийн цэг,арьс ширний үйлдвэр,зам барилга угсралтын гүйцэтгэж байгаа түр байр гэх мэт олон асуудал байдаг.Агаар мандлыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн хор уршгийг 1дүгээр хүснэгтээс харнуу.

. 1 дүгээр хүснэгт:Агаар мандлыг бохирдуулагч эх үүсвэрүүд түүнээс гарч буй хаягдал:

Эх үүсвэрүүд

Хаягдалын дэгдэмхий биет

Хийн хэлбэрийн хаягдал

1

Уурын зуух Цахилгаан станцын технологийн зуух

Үнс,хөө,тортог

NO2,SO2,CO, CO2 БОЛОН ОРГАНИК ХҮЧЛҮҮД,перин,альдегид

2

Авто хөдөлгүүр

Тортог

NOX, CO, CO2, CFC нүүрс төрөгч,бензарерин,альдегид,хар тугалга

3

Гэр хорооллын зуух

Тоос,Үнс,Тортог

SO2, H2S, Nox, CO, CO2, Нүүрс Устөрөгч,зарим хорт бодис

4

Химийн үйлдвэр

Тоос,тортог

Үйлдвэрийн ажиллагаанаас хамаараад N2S, CS2, CO, NH3,хүчлүүд органик бодис,уусгуурууд,хиймэл биет,сульфит гэх мэт.

5

Металл,коксын үйлдвэр

Тоос,төмрийн ханасан исэл

NO2, SO2, NH3, NO фронт нэгдлүүд цианы нэгдлүүд,органик бодис бензаперин

8

2.2 Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга зам

Улаан баатар хот агаарын бохирдолтой тэмцээнд нилээд хэдэн жил өнгөрсөн боловч доривтой шийдэж чадаагүй тиймээс дараах арга замуудыг нэн даруй хэрэглэж чадваас агаарын бохирдлыг багахан хэмээнд бууруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хэрэгжүүлэх арга зам

1-Цахилгаан станц, уурын зуух болон бусад агаар бохирдуулагч эх булгуудад зөвшөөрөгдөх нооромчлол тогтоох

2-Агаарын бохирдолыг байнга хянаж байх явуулын лабаротори бие болгох

3-Үнс нүүрсийг эргүүлэн ашиглаж барилгын ба хар замын материалын үйлдвэр бие болгох

4-Гэр хорооллын ариун цэвэр эрүүл ахуйн стандартын шаардлага боловсруулах

5-Утаагүй зуух Хаягдалгүй түлшний төсөлүүдийг боловсруулан хэрэгжүүлэх

6-Агаар бохирдуулагч Ажахуй нэгж байгуулгуудыг хотоос зайдуу салхны дор байршуулах арга хэмжээ авах

7-Хотын төлөвлөлтөнд Гэр хорооллын ба Амьны орон сууцны байршлыг зөв тодорхойлж агааршилт сайтай хотын агаарын урсгалд бага нөлөөлөх газар сонгон байршуулах.

8-Авто машины хорт утааны хяналт бий болгох Нийтийн тээврийн хэрэгсэлд агаар бага бохирдуулах унааг нэвтрүүлэх /хийн цахилгаан хөдөлгүүртэй/

9-Хогын цэгийг журамлаж хог боловсруулах үйлдвэр байгуулах

10-Хотыг зүлэгжүүлэх ойжуулах

9

2.3 улаанбаатар хотын агаарын бохирдлын тархалт

Улаанбаатар хотын агаарын бохирдлын тархалтыг үндсэн 5 хэсэгт хуваан авч үзнэ.

1-Гандан орчмын хэсэг/гэр хорооллын айлууд машины утаа/

2-Хар хорин орчмоор/ гэр хорооллын айлууд машины утаа/

3-Ботаник орчимын хэсгээр/ гэр хорооллын айлууд машины утаа/

4-“3 Дулааны цахилгаан станц” орчмоор/нүүрс хорт хийний утаа/

5-7буудал Дарь эхийн орчмын хэсэг/гэр хороолол нягт сурилсан /

10

2.4 Агаарын бохирдлын хор уршиг хүнд нөлөөлөх нь

Агаарын бохирдлын хор уршиг нь шууд хүнд тусдаг.Тэгэхдээ утааны хорт нөлөө хэнийгч ялгаж чадахгүй хүн бүрт адилхан нөлөөлнө.Ингэхээр бид олон жил агаарын бохирдлын хор уршигт нэрвэгдэж ирсэн.Нийслэлийн бүх хүн ам амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл,артерийн даралт ихсэх,астма,бронхит,харшил,уушигны цэврүүт өрөвсөл зэрэг өвчлөлд байнга нэрвэгдэж байна.Эдгээр өвчлөл нь агаарт байгаа хорт утаанд агуулагдах диоксин,кадми,хлор,бензопирин зэрэг хорт бодисын нөлөөгөөр үүсдэгийг олон орны судлаачид тогтоожээ.Судалгаагаар Улаанбаатар хотод зөвхөн 2005 онд 36400 хүн амьсгалын замын өвчинд өртөж тэдгээрийн эмчилгээнд 2,4 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гараад байна. Хамгийн эмэгнэлтэй нь Хорт утаа эхийн урагт ихээхэн нөлөөлхөөс гадна төрөлт эндэгдэл их байгаа нь хнарамсалтай.

эхийн урагт хорт утаа нөлөөлнө. хорт утаанаас болж төрөлхийн гажигтай хүүхэд төрж байна.

11

2.5 Улаанбаатар хотын агаардахь хүхэрлэг,азотын давхар ислийн агууламжыг графикаар харуулав

12

Гуравдугаар бүлэг.Судалгаа шинжилгээ

Агаарын бохирдлын40% хүртэл тээврийн авто машины тормозын гаргаж буй хийнээс нөлөөтэй ба Судалгаагаар Улаанбаатар хотод зөвхөн 2005 онд 36400 хүн амьсгалын замын өвчинд өртөж Нийслэл хотод нас барьж байгаа 3хүн тутмын 1нь агаарын бохирдлоос угшилтай зүрх судасны өвчнөөр үхдэг.

3.1 Судалгаа 1

Агаарын бохирдлыг бууруулах олон талын хамтын ажиллагааны боломж:

-Иргэд, Иргэний нийгмийн байгуулга /энэ байгуулга нь иргэдэд иргэдэд мээдлийг бодитойгоор хүргэж Агаарын бохирдолд хяналт тавихад иргэдэд тусалж тэднийг дайчлан ажилна.Мөн иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийх тэдэнд мэдлэг олгох олон нийтийг гэгээрүүлэхэд туслана/

-Бизнесийн байгуулга/энэ нь Агаарын бохирдлын талаар шинэ технологи нэвтрүүлэх,энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх /

-Төр,засгийн байгуулга/энэ нь иргэдэд үйлчилгээ үзүүлэх,холбогдох эрх зүйн үндсийг бүрдүүлэх.

Дээрхи 3 байгуулгын үр бүтээлтэй хамтын ажиллагааны үр дүнд агаарын бохирдлоо бууруулж чадна.

Агаарын бохирдлыг бууруулах талаар дотоод гадаад бүх боломжийг ашиглах ёстой:

Дотоод боломж

Агаар бохирдуулсны төлбөрийн сан ,Санхүүгийн дэмжлэг ,Татварын урамшуулал ,

Хөрөнгө оруулалтууд.

Гадаад боломж

Хөгжилтэй орнуудын технологи шинчлэлийн шийдлыг авч хэрэгжүүлэх,Байгаль орчны болон сэргээгдэх эрчим хүч эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хамтран ажиллах технологи дамжуулах сонирхол бүхий гадаадын холбогдох байгууллагуудад хандах хэрэгтэй.Жишээ нь Японд түүхий нүүрсийг өндөр температурт халааж хорт хийг нь арилгаад нүүрсээрээ Брикет хийж ашиглаж байгаа нь өнөө үед шинэ дэвшилтэт технологид тооцогдож байна.Үүнийг манй орон судалж ашиглах боломжтой.Хамгийн гол хүчин зүйл нь айл өрх бүр мод тарьж бичил цэцэрлэг үүсгэх нийслэл хотод усан сан усан оргилуур барих юм.

13

3.2. Судалгаа 2

Улаан баатар хотын агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдлын судалгаа

Түлхүүр үг: Агаарын бохирдол,зүй тогтол,бохирдуулах бодисын хүлцэх агууламж бохирдлын нийлмэл хэмжигдэхүүн-K,быохирдлын иж бүрэн үзүүлэлт-P,Бронхит,уушигны хавдар.

Зорилго:Улаанбаатар хотын Агаарын бохирдлын эрүүл ахуйн үнэлгээ өгч,хүн амын өвчлөлтийн тархалтанд хэрхэн нөлөөлж байгааг тогтоож,бохирдол өвчлөлийг бууруулах арга хэмжээний үндэслэл зөвлөмжийг боловсруулах арга хэмжээний үндэслэл зөвлөмжийг боловсруулах.

Зорилтууд:

- Улаанбаатар хотын Агаарыг бохирдуулах хортой бодисын химийн болон хаягдлын дундаж хамгийн их хэмжээг тогтоож эрүүл ахуйн хэмжээ,зөвшөөрөгдсөн хүлцэх агууламжтай харьцуулж эрүүл ахуйн үнэлгээ өгөх

- агаарын бохирдол хүн амын зарим өвчлөлийн тархалтанд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох

- агаарын бохирдол,хүн амын зарим өвчний тархалтыг бууруулах араг хэмжээний үндэслэл зөвлөмжийг боловсруулахс

Судалгааны ажлын хэмжээ,судалгааны арга:

Улаанбаатар хотын агаар бохирдуулах эх үүсвэрүүдийн тоо хэмжээ агаар бохирдуулах бодис гаргах хэмжээг,агаарт агуулагдаж байгаа зарим хортой бодисууд хүхэрлэг ангидрид,азотын исэл тоос нүүрстөрөгчийн дутуу исэл болон бусад сонгомол бохирдуулагчдын жилийн,өдрийн дундаж,нэг удаагийн хамгийн их агууламжийг тодорхойлсон сүүлийн 20 жилд хийсэн тандалт судалгааны дүнг нийтлэг болгон боловсруулсан тусгай аргаар судалж,хорт бодисын агаари байх хүлцэх агууламжийн зөвшөөрөгдсөн хэмжээтэй харьцуулан үнэлгээ өгөхөөс гадна*бохирдлын иж бүрэн үзүүлэлт P* /Панингин 1999/-ээр хорт бодисын 3-дугаар зэрэглэлд хамрах хүхэрлэг хийн жилийн болон хоногийн дундаж,хамгийн их агууламжаар хүлцэх агууламжийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсэн тоон үзүүлэлтээр тооцож P-индексийг тогтоолоо.Гэр хорооллын талбайн болон нам үүсгүүрээс тархаж байгаа бохирдуулагчийн орон зайн тархалтыг бүлэг гэрүүдийг сонгон бохирдлын бүсчилсэн тархалтыг зонхилох салхины чиглэлийн доор тодорхойлсон болно.

Бохирдлыг тэнд амьдарч байгаа хүн амын зарим өвчний тархалтанд хэрхэн нөлөөлж байгааг тухайн нутаг дэвсгэрт 5-аас доошгүй жил амьдарч байгаа хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөлийн тархалт,бохирдлын түвшний хамралтыг тогтоолоо.

14

Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг үнэлсэн үнэлгээ,бохирдол хүн амын зарим өвчлөлд хэрхэн нөлөөлсөн байдыг судалсан дүнг үндэслэн бохирдол,хүн амын амьсгалын замын өвчний тархалтыг бууруулах арга хэмжээний үндэслэл зөвлөмжийг боловсруулах юм.

Судалгаа шинжилгээний үр дүн:

Улаанбаатар хотын газар зүйн байршил,цаг уурын онцлог,газрын гадаргын өндөржилт тогтцоос хамаарч уул хөндий салхины чиглэл, агаарын урсгалын хурд харилцан адилгүй байдаг.Өвлийн улиралд манай улсад төв азийн эсрэг циклон урсгал ирж ,Иргэн тойрондоо өндөр уулаар хүрээлэгдсэн хонхор тогоорхог газар зүйн тогтоцтой Улаанбаатар хотод уул хөндийн салхи багатай үед хотын дээрх агаарт тепературын урвуу тонгоролын процесс эрчимтэй ажиглагдаж байна.

Улаанбаатар хотод явуулсан аэрологийн судалгаагаар 1-6 сард өглөөний цагаар хотын эзэмшил нутгийн 84%-ийг хамарсан 6,8с-ийн эрчимтэй температурын урвуу тонгорол 200-900 м-ийн өндөрт явагдаж байна. Энэ үед агаарын хөдөлгөөний хурд 3м/сек-ээс доош байсан ньажиглагдаж утааны сарнилт зогсож Улаанбаатар хотын агаар хүчтэй бохирдох нөхцөл бүрдэж байсныг тогтоосон байна./С.Авирмэд,З.Батжаргал /

Улаанбаатар хотын агаар бохирдлын байдлыг үнэлэхдээ хорын зэрэглэлээр гуравдугаарт ордог хүхэрлэг ангидридын хамгийн их агууламжаар тоос,нүүрстөрөгчийн дутуу исэл азотын ислийн хорын зэрэглэлийг хүхэрлэг хийн зэрэглэлд хамааруулан,тэдгээрийн хавсарсан нөлөөллийг нийлмэл бохирдлын түвшингийн үзүүлэлт P-г тогтооход Улаанбаатар хотод P=3.78буюу бохирдол ихсэх түвшинд хамаарч байхад Эрдэнэт,Чойбалсан хотод P=0.93 буюу зөвшөөрөгдөх түвшинд байна.Харин гэр хорооллоос ялгарч байгаа хүхэрлэг хийн бүсчилсэн зайнд салхины доор ямар ямар хэмжээтэй байгаа болон нийлмэл бохирдлын түвшингийн * P*үзүүлэлт ямар хэмжээтэй байгааг Улаанбаатар хотыг Эрдэнэт хоттой харьцуулж үзэснийг 1дүгээр хүснэгтэд харуулна.1дүгээр хүснэгт:Улаанбаатар,Эрдэнэт хотуудын гэр хорооллын бүсчилсэн зайд хүхэнрлэг хийн газар орчмын хамгийфн их концентраци мг/м3-ээр

Зай метрээр

3га талбайд орших гэрийн тоо,хот бүсээр

Улаанбаатар хот Эрдэнэт хот

3га/20 гэр 3га/20 гэр

25

50

100

250

500

0.07-1.6 0.00-0.45

0.05-0.12 0.00-0.31

0.031-0.56 0.01-0.21

0.01-0.43 0.00-0.12

0.00-0.45 0.00-0.03

15

Эдгээр хотуудын хэсэг гэрүүдэд бүсчилсэн зай тус бүрт 22-24 дээжийг өглөө,оройны галлагааны үед агаарын хөдөлгөөний хурд 0.3-1.5 м/сек хурдтай,агаарын температур -22-29с байхад авч шинжилж үнэлгээ өглөө.

Дээрх хүснэгтээс үзэхэд Улаанбаатар болон Эрдэнэт хотын 3га газрыг хамарсан 20 гэр бүрийн зонхилох салхины доор 25,50,100 метрийн зайнд хүхэрлэг хийн хамгийн их концентраци 1.8 мг/м3 хүрч байгаа нь Улаанбаатар хотод хот суурингийн агаарт байх хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх агууламжаас 3.6 дахин ихэссэнийг харуулж байгаа бөгөөд бохирдлын зэрэглэлээр авч үзэхэд P=8-16-д багтаж *хүчтэй*бохирдолттой гэсэн үнэлгээнд хамаарч байна.

Судалгаанд хамрагдсан нутагт агаарын бохирдол хүүхдийн амьсгалын замын өвчлөлд нөлөөлдөг болох нь тогтоогдлоо.Тухайлбал:Амьсгалын замын өвчлөлд нүүрстөрөгчийн дутуу исэл / r=0.44, P=0.019/,азотын исэл /r=0.34, P=0.013/ тус тус шууд хамааралтай байна.

Дүгнэлт:Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэрт ДЦС,нам даралтын уурын зуухнууд,гэр,ердийн галлагаатай орон сууцны хороолол,уул уурхайн үйлдвэрийн карьер овоолго,үндсэн сан,хаягдлын хуримтлуулах сан,эвдэрсэн хөрс,хатуу хог хаягдлын цэг,авто тээврийн хэрэгсэл гэх мэт.Амьсгалын замын өвчлөлд нүүрстөрөгчийн дутуу исэл,хүхэрлэг ангидрид,азотын исэл тус тус шууд дунд зэргийн хамааралтай байна.Агаарын бохирдлын зэрэглэлээр үнэлэх нийлмэл бохирдлын түвшингийн үзүүлэлт P-ээр Улаанбаатар хот бохирдол эхлэх түвшинд байна.

16

3.3. Судалгаа 3

17

ДҮГНЭЛТ

Дээрхи эрдэм шинжилгээний ажлаас дүгнэхэд дэлхий дахин энэ агаарын бохирдлын талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн адил монгол орон тэр тусмаа улаан баатар хот энэ агаарын бохирдлыг бууруулах тал дээр олон арга хэмжээ авч байгаа тиймээс Бид өөрснөө ухамсартай байж төр засаг нь зөв оновчтой шийдвэр гаргана гэж итгэж байна.Монголчууд бид эв санаагаа нэгтгэж чадваас агаарын бохирдлыг арилгаж ирээдүйд Улаанбаатар хот Утаанаасаа салж Азийн цагаан дагина гэдэг нэрээ авна гэдэгт итгэлтэй байна.

18

Ном зүй

1.Адъяасүрэн.Ц

“Улаанбаатар хотын Агаарын бохирдол”УБ.2007,/6-40/

2.МУИС-Экологийн боловсролын төв

“Экологи”УБ.2003 /157-162/

3.Экологийн Боловсролын төв

“Цагаан ном”УБ.2002/132-17/

4.Интернет /google/

/Дулааны цахилгаан станц-Агаарын бохирдол үүсгэх томоохон хүчин зүйл/

/Агаарын бохирдлын40% хүртэл тээврийн авто машины тормозын гаргаж буй хий болон гарч буй утаанаас хамаардаг /

/Улаанбаатар хотын агаарын бохирдол гэр хорооллоор их байдаг/

/133500 гаруй гэрийн зуухны утаа агаарын бохирдолд нөлөөлж байна/

/Агаарын бохирдлыг багасгахын тулд Утаагүй зуух аян явагдаж байгаа/

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
цэкү (зочин)

bayrlalaa huulaad herglelee shuu hehe

ochko (зочин)

hi ene zurag ni garj irehgui bhiin yasin bol sonin yumaa

thanks (зочин)

shan medeelel bna bayarllaa

hangai (зочин)

Ta minii huwid ih ym bodoj l bgaa ym shig bn. Harin ta ene bichsen zuilee uuruu ehnees ni unshaad uzeerei ta ooroo bicheegui ym shig setgegdeleer unshana tgd tanid ymar setgegdel torh bol teriigee nadad hariulaach bichsen zuil chin humuusd hureh ni joohon hundeed bga ym shig sanagdaj bn nadad. Ta uuriin bodson zuilee bichwel iluuu sonirholtoi boljuguh bsan bh gej bi bodoj bn tghdee nadad dajgui sanagdlaa zaza end hurgeed duusgiidaa...

Ka (зочин)

vnheer saihan medeelel baina chamd amjilt hvse

Twist (зочин)

heden onii too medeelel ashiglaad bgan be??? 79000 mashin bha boliod odooo 200000+ mashin 200000+ ger horoolol iin ain bhad arai l hudla medeelel ashiglaad bgam bish um bishu???

сэнгээ (зочин)

Ханын агаар сэлгэгч AEROLIFE, AEROVITAL нь агаарыг гаднаас өрөөнд оруулахдаа халааж, бүх тоосонцор, утааг шүүж цонх онгойлгох шаардлагагүй болгоно. Хэрэглэсэн бохир агаарыг гадагшлуулахын зэрэгцээ өрөөний чийглэгийг мөн зохицуулдаг. Цахилгаан маш бага зарцуулж дуу чимээгүй ажиллана. Бохир агаартай, дуу чимээ ихтэй орчин дахь төрөл бүрийн орон сууцтай хүмүүст (ялангуяа дархлаа муутай, аллергитай болон хүүхэд, хөгшдөд) зайлшгүй шаардлагатай.

Утас: 9963-2189 / SIEGEINA AUBI www.siegeina-aubi.com АЛБАН ЁСНЫ ТҮНШ HAPPY BUILDING /

Үүрийнтуяа (зочин)

үнэхээр сайн эссэ болжээ,

Ганчимэг (зочин)

бие даалт хийхэд маань үнэхээр их хэрэг боллоо,баярлалаа

ллл (зочин)

Баярлалаа

Цэцэгмаа (зочин)

biy daltaa hiihed ih hereg bolloo bayrlalaa.ene zupag ni ygd bolohgvi bgn bol

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)